Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Фото: Wong Campion / Reuters / Vostock photo


2014.04.14. Хятад.
Баруун өмнөд Юньнань мужийн Дай автономын тойргийн Шишуанбаньна тосгоны оршин суугчид  үндэстний он тооллын 1376 дахь оны шинэ жилийн баяраар тахианы тулааныг сонирхож байна. БНХАУ дахь дай үндэстний бүлэг нь 56 ястнаас бүрэлдсэн сая гаруй хүнээс бүрэлддэг. Дай үндэстнүүд өөрсдийн ёс уламжлалаа хадгалсаар иржээ.

Азарган тахианы зодоон нь эрт дээр цагаас дорнын олон үндэстний гол зугаа цэнглийн нэг байсан төдийгүй шинэ оны баярын нэг хэсэг болдог. Ланьцан (Меконг) мөрний эргийн дагуу амьдрах Дайчууд шинэ жилээ гурав хоногийн турш тэмдэглэдэг. Энэ үеэр луун завийн уралдаан, мөн аз жаргалыг бэлгэдэн уснаа дэн асаан хөвүүлэх ёслол хийдэг. Эргийн дагуу галын наадам дуу бүжиг хийнэ. Яармагууд нээгдэн элдэв тэмцээн уралдаан зохион байгуулагддаг.

Баярын оргил нь хамгийн гоё хувцасаа өмсөн сүм хийдэд очин мөргөл тахилга үйлдэх ёслол гэнэ. Дараа нь хүмүүм савтай устайгаар гудамжинд гаран бие биенээ усаар цацан хөөрцгөөнө. Ус тэдний хувьд аз жаргал гэх учраас энд усаар цацан сайн сайхныг ерөөдөг гэнэ. Баяраар сайтар норох нь тэдний хувьд аз жаргал болдог байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж