Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх нь залуус байна

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн дийлэнх нь залуус байна

Хөдөлмөрийн бирж болон хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо энэ оны эхний улирлын байдлаар 41.8 мянга болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс 34.3  мянга нь ажилгүй иргэд байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 917 буюу 2.6 хувиар буурсан бол өмнөх сарынхаас 2.5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 21.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол боловсролын төвшнөөр авч үзвэл дийлэнхийг бүрэн дунд болон бакалаврын мэргэжилтэй хүмүүс эзэлж байна. Харин насны бүлгээр авч үзэхэд, улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн 65 орчим хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгааг статистикчид мэдээллээ.

Б.МИШЭЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж