Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр С.Зориг агсны төрсөн өдөр

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийн хүрээнд уламжлал ёсоор С.Зориг агсны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, Төв шуудангийн өмнөх талбайд байрлах хөшөөнд нь 11,00 цагаас хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу цэцэг өргөжээ. Энэ жилээс эхлэн “Зориг” сангаас С.Зориг агсаны төрсөн өдрөөр шатрын олон улсын нээлттэй тэмцээнийг явуулж байхаар болжээ. Тэмцээн Гадаад хэргийн яамны танхимд болж байгаа бөгөөд 17,00 цаг гэхэд дүнгээ гаргах юм байна.

Дашрамд сануулахад, С.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж байсан ч захиалгат гэгддэг энэхүү хэрэг өнөөг хүртэл тодорхой ахиц гараагүй байна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж