Хойд Солонгост хориг арга хэмжээ авахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост хориг арга хэмжээ авахыг хүсчээ

Хүний эрхийн шинжээч Майкл Кирби хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хариуцлага үүрэгчдийг шийтгэхийг шаардав. Хүнийг эрхийг хамгаалагчид хорих лагериудад 120 мянган хүн хоригдож байгаа гэх Пхеньяны эрх баригчдыг буруутгаж байна.

БНАСАУ-д хүний эрх зөрчигдөж байгааг НҮБ-ын Мөрдөн байцаах тусгай комиссийн тэргүүн Майкл Кирби хэлээд Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээ саналыг дэвшүүлсэн байна. Хүний эрхийг зөрчиж байгааг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй гэж тэр хэлжээ.

"Зөвхөн ийм аргаар л гэмт хэргийг зогсоож болно” гэж хэлснийг нь дамжуулав. Хүнийг эрхийг хамгаалагчид Хойд Солонгосын дөрвөн хорих лагерьт 120 мянган улс төрийн хоригдлууд байна гэж үзжээ. Хятад, Орос хоёр НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаанд оролцоогүй ч гэсэн Кирби тэднийг өөрийн саналыг дэмжинэ гэж үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж