Хөнгөн блокны үйлдвэрийн галыг унтраалаа

Хуучирсан мэдээ: 2014.04.20-нд нийтлэгдсэн

Хөнгөн блокны үйлдвэрийн галыг унтраалаа

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байрлах Хөнгөн блокны үйлдвэрт өнөө өглөө гал гарсан талаар бид мэдээлсэн. Одоо галын байдал бүрэн намжсан бөгөөд энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Хөнгөн блокны үйлдвэрийн нэг гарааш шатаж, зарим тоног төхөөрөмж галд өртсөн. Манай аврах ангийн бие бүрэлдэхүүн газар дээр нь очиж унтраан, галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна” гэсэн хариултыг өглөө.

Цаг агаарын байдал салхи, хуурайшилт ихтэй байгаа тул аж ахуйн нэгж, иргэдийг галын аюулгүй байдлыг сахиж, анхаарал болгоомжтой байхыг албаныхан анхааруулж байна.

Холбоотой мэдээ: Хөнгөн блокны үйлдвэрт гал гарчээ

Б.МИШЭЭЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж