
Японы “Sony” корпораци “PlayStation-4” тоглоомын консол нь долоон сая ширхэг борлогдсон тухай өнгөрсөн пүрэв гаригт /IV.17/ мэдэгдсэн бол тоглоомын консолын зах зээл дэх хүчтэй өрсөлдөгч “Microsoft”-оос “Xbox One” консолын борлуулалтын талаарх мэдээллийг цацжээ. Тус консолыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард худалдаанд гаргасан ба одоогийн байдлаар нийтдээ 5 сая гаруй ширхгийг борлуулаад байгаа аж.
Анх худалдаанд гаргахдаа 499 ам.долларын үнэтэй байсан ч өрсөлдөгч PS4 нь 399 ам.долларын үнэтэй учир сарын өмнөөс үнээ 100 ам.доллараар хямдруулаад байгаа аж. Хэдий үнээ хямдруулж, PS4-тэй адилхан болгосон ч борлуулалтаараа гүйцэж чадахгүй байгаа юм.
Т.БИЛГҮҮН