Хотын удирдлагууд интернэт асуулгаас айв уу?

Хуучирсан мэдээ: 2014.04.19-нд нийтлэгдсэн

ХАРАХ ӨНЦӨГ

Хотын удирдлагууд интернэт асуулгаас айв уу?

“Азийн цагаан дагина” гэх хогны ногоон уутанд хэдэн тэрбумаар нь мөнгө цацах шаардлагагүй гэсэн иргэдийн эсэргүүцэл “Энэ уутыг үргэлжлүүлэн тараах нь зөв үү, буруу юу” гэж санал асуулга явуулах хэмжээнд хүргэснийг санаж буй байх.

Цахим ертөнцийнхөн ч хамгийн идэвхитэй эсэргүүцэгчид байж, хогны уут тараахыг болиулах аяны түрүүнд явцгааж байсан бөгөөд “Санал асуулга явуулж байгаад шийдье” гэх хотын дарга, НИТХ-ын шийдвэрийг сонсоод бараг л ялалтаа тэмдэглэн баярлацгааж байсан билээ.

Тэгвэл баярлаад, санал асуулга нь хэзээ вэ хэмээн шуурч байсан жиргээчид өнөөдөр таг чиг. Уг нь өнөө хүсэн хүлээгээд байсан санал асуулга нь өнөөдөр эхэлж буй атал мэдэж байгаа нь ховор бололтой. Өөрөөр хэлбэл, хүлээж байсан санал асуулга нь цахим ертөнцөөр явахгүй болсон тул цахим ертөнцийнхэн чимээ аниргүй байгаа аж.

“Михаилд бодол бий” гэдэг шиг хотынхонд, “хогны уутныхан”-д нэг бодол байсан нь санал асуулгыг цаасаар явуулах арга байжээ. Ямартай ч тэд эсэргүүцлийн голомт болж байсан интернэтийн орчинд санал асуулга явуулах нь ашиггүй хэмээн үзэж. Арга ч үгүй биз, цахим сайтуудаар урьдчилсан байдлаар явсан ногоон уутыг дэмжих эсэх бүхий л санал асуулгын үр дүн 70-аас дээш хувийн эсэргүүцэх саналтай байсан учир цаасаар санал асуух нь хогны уут үлдэх сүүлийн боломж нь бололтой.

Өмнө нь нийслэлээс явуулж байсан дугаарын хязгаарлалт, зөв буруу рультэй машиныг хөдөлгөөнд оролцуулах эсэх гээд судалгаа нь цахим байдлаар, интернэт, гар утасны операторуудтай хамтран явуулж байсан ч энэ удаад “сонгуулийг гараар тоолно” гэж муйхарладаг сонгуульд ялагдсан улс төрийн хүчин шиг хуучин аргыг сонгосон нь ямар учиртай юм, бүү мэд.

Ийнхүү интернэт, цахим санал хураалтаас жийрхсэн, цаасаар авсан санал хураалт эхэлчихлээ. Монголын оюутны холбооны дэргэдэх “Сор гоо” клубын 152 оюутан судлаачийг хамруулан ажиллуулж, нийслэлийн 33 мянган өрхөөс авахаар төлөвлөсөн гэх санал асуулга юу болж байгаа, ямар хариу гарах нь одоохондоо тодорхойгүй байна. Харин юу тодорхой байна вэ гэвэл, хогны уутчид цахим санал хураалтаас жийрхсэн гэдэг л байна.

Б.МАНДАХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж