
Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд “Хүүхэд-Бидний ирээдүй” өдөрлөгийг өнөөдөр Баянхошууны эрүүл мэндийн 3-р амбулаторид зохион байгуулж байна. Өдөрлөгт Баянхошууны нийт хороодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд оролцож буй аж. Өнөөдөр 12.00 цагийн байдлаар нийт 119 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэгт хамрагдсан бөгөөд эдгээр хүүхдүүдэд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын санхүүжилтээр хүүхдийн өсөлтийг дэмжих витаминыг тараасан байна.
Нарийн мэргэжлийн, мэдрэлийн, Сэргээн засах үндэсний төвийн түнх нурууны, хүүхдийн зөвлөх эмч нарын бүрэлдэхүүнтэй багийнхан хүүхэд тус бүрийг үзлэгт оруулж буй бөгөөд энэ өдөрлөгт хүрэлцэн ирэх боломжгүй хэвтрийн дэглэмд байдаг хөгжлийн бэрхшээлтэй 7, 8, 9, 11, 21, 24-р хорооны хүүхдүүдийн гэрээр нь очиж оношлогоо, үзлэгт хамруулж, витаминжуулах аяндаа хамруулсан аж.
Б.МАНД