
Чуулганыг өндөрлөхийн өмнө УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Засгийн газрын тэргүүнд хандаж “Чалько компанитай байгуулсан гэрээ нь сайн гэрээ байсан. Гэвч түүнийг хардалтаас болж, өөрчлөхийн төлөө зүтгэсэн нь өнөөдөр ийн алдаанд хүргэлээ. Тухайн үед Тавантолгойн нүүрсийг нэг тонныг нь 72 ам.доллараар борлуулахаар гэрээ байгуулсан байсан. Энэ үнийг тогтвортой мөрдсөн бол өнөөдөр “Чалько”-д төлөх ёстой өр дуусах байсныг сануулснаар энэ удаагийн хуралдаан өндөрлөсөн юм.
Г.ДАРЬ