Мал төллөлт 99,7 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Мал төллөлт 99,7 хувьтай байна

Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 2014 оны мал төллөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ оны эхэнд 19.4 сая мал төллөхөөр тоологдсон бөгөөд дунджаар 80 хувиар төл авна гэж үзвэл 15.5 сая төл хүлээн авах урьдчилсан тооцоог тус яамнаас гаргажээ. Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлд нийт  10 сая 482 мянга 900 эх мал төллөж, 10 сая 456 мянга 500 төл бойжиж байгаа бөгөөд үүнээс 27.9 мянган ботго, 86.9 мянган унага, 250.8 мянган тугал, 5390 мянган хурга, 4701 мянган ишиг хүлээн авснаар төл бойжилт  99.7 хувьтай байна.

Аймгуудаар авч үзвэл, мал төллөлт Ховд 83.2 хувь, Баян-Өлгий 79.3 хувь, Говьсүмбэр 67.2 хувь, Говь-Алтай 66.8 хувь, Дундговь 65.6 хувь, Өвөрхангай 65.5 хувь, Орхон 57.6 хувь, Увс 56.9 хувьтай бусад аймгууд 50.0 хүрэхгүй хувьтай байгаа аж. Том малын зүй бусын хорогдол улсын хэмжээгээр 87.6 мянга байгаа нь оны эхний нийт малын 0.2 хувийг эзэлж хэвийн гэж үзэхээр байна. Малын зүй бусын хорогдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 156  мянгаар бага байна гэдгийг албаныхан танилцууллаа. 

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж