Инфляцийн хувьд өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 3.6 хувьтай байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 3.5 хувьтай гарчээ.
Гадаад худалдааны тухайд өнөө жил нүүрсний үнэ унасан нь өнгөрсөн жил олж байсантай харьцуулахад 2.8 сая ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ. Харин бусад уул уурхайн бүтээгдэхүүний тухайд үзүүлэлт сайн байна. Тухайлбал, зэсийн экспортоос нэмж 139 сая ам.доллар олсон бол алтны экспортоос 47 сая доллар нэмж олсон. Газрын тосноос өнгөрсөн жил 93 сая ам.доллар олж байсан бол өнөө жил 157 сая ам.доллар нэмж олсон, төмрийн экспортын тухайд өнөө жил 81 сая ам.доллар олсон нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм байна.
Импортын тухайд эхний гурван сарын үзүүлэлт дээр анализ хийхэд дизель түлшний хэмжээ өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 43 хувиар буурсан үзүүлэлт гарсан бол нэхмэл эдлэл, хувцас 30 хувиар өссөн байна.
Улсын төсвийн тухайд, нэгдүгээр улирлын байдлаар 524 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байх ёстой ч 401 тэрбум төгрөг оруулсан гэх мэдээллийг Ерөнхий сайд өглөө.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авч эхлээд байна.