“Эрчим”-ийнхэн Туваг зорьжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

“Эрчим”-ийнхэн Туваг зорьжээ

Монголын волейболын холбооны Үндэсний лигийн алт, мөнгө, хүрэл медальт, “Эрчим” клубын эрэгтэй баг Туваг зорьжээ. Тэд энэ сарын 17-22-нд Тувад болох волейболын олон хотын нээлттэй тэмцээнд оролцох аж. Тус тэмцээнд “Эрчим”-ээс гадна Казахстан, Тува, Москва, Эрхүү, Омск, Улаан-Үд, Красноярскийн баг урилгаар оролцох юм байна.

Дашрамд дуулгахад, Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Алтайн барс” багийнхан өнөөдөр эх орондоо ирж байна. Филиппиний Манилад болсон тус тэмцээнд Монголын баг талбайн эзэн баг 3:0; Иракт 3:1; Вьетнамын багт 3:1; Папуа Шинэ Гвинейн баг 3:2; Хонконгийн багт 3:1-ээр тус тус хожигдож, сүүл мушгисан билээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж