
АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон ирэх намар эхний зээгээ үзэж, өвөө болох гэнэ. Билл Клинтоны охин Челси “Glamour” сэтгүүл өгсөн ярилцлагандаа хөл хүнд болсноо мэдэгджээ. Өдгөө 34 настай Челси Клинтон болон түүний нөхөр Марк Мезвинский нар анхны хүүхдээ сэтгэл догдлон хүлээж байгаа гэнэ. Ирэх 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр зэхэж буй Хиллари Клинтон эмээ болохоо удаан хүлээсэн гэнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүчирхэг улстөрч Хиллари Клинтон удахгүй эмээ гэж дуудуулах болсондоо баяртай байгаагаа “Твиттер” хуудсандаа бичсэн байна.
Челси Клинтон нөхөртэйгөө 2010 онд Нью-Йоркт хуримлаж байсан аж.
Б.АНХТУЯА