Хүүхэд зодсон багшийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Хүүхэд зодсон багшийг шүүнэ

Хүүхэд зодсон 113 дугаар цэцэрлэгийн багшид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг “өмдөндөө шээлээ” хэмээн гурван настай А.Баян-Эрдэнийн гуя, өгзөгийг нь алгадан зодож, улмаар дотуур өмдийг нь тайлах явцдаа асаагуураар түлж гэмтэл учруулсан байдаг. Уг хэрэгт Дүүргийн II Прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Алтантүлхүүр хяналт тавин ажиллажээ. Тэрбээр хүүхэд зодсон багш Я.Нямцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт /тарчлаах/ зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

О.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж