
Английн Үндэсний дуурь болон Санкт-Петербургийн Марийн театрын гоцлол дуучид зэрэг хүчтэй өрсөлдөгчидтэй энэ уралдаанд Монгол Улсаа төлөөлж Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн 2-р дамжааны оюутан Чулуунбаатарын Бадрал, Москвагийн Соёл урлагийн улсын их сургуулийн 5-р курсын оюутан Б.Монголхүү нар оролцсоноос Ч.Бадрал 2-р байр эзэлж диплом, мөнгөн шагналаар шагнуулав.
Тэрээр урьд нь ЗХУ-ын Ардын жүжигчин А.П.Ивановын нэрэмжит Дуурийн дуу дуулаачдын Олон улсын 8-р уралдаанд оролцож Гран-При шагнал хүртэж байсан юм.
О.САР