Наран дээрх аврага толбо

Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

Наран дээрх аврага толбо

Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл
болсон б
ѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр
харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам
ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг
чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн
ѳдѳр маш тод туйлын туяа дэлхийн хоёр туйл хэсгээр ажиглагдах
нь.

Нарны гэрлийн
99%ийг хаадаг тусгай фильтерийг дурандаа зоож байгаад
ѳчигдѳр авсан байна. Зохиогч: Роки Рейбэл

Юуны ѳмнѳ нарлуу ѳдрийн цагаар дурангаар, эсвэл
нүдээрээ зоиулалтын хамгаалалтгүй л бол харж болохгүй гэдгийг санаарай! Монголд
зориулалтын фильтер олдохгүй байх, гэхдээ гагнуурын шил ашиглаад камераар
зургийг нь авч болно, эсвэл дурангаа нарлуу чиглүүлээд окуляраар гарч ирэх
дүрсийг цаасан дээр буулгаад ажиглаж болно. Нүдээрээ шууд харж болохгүй шүү!
Нар мандаж эсвэл жаргаж байхад нүдээрээ хальт ажиглаж болно, гэхдээ л фильтер
ашигласан нь хамгийн аюулгүй гэдгийг санаарай!

Энэхүү бүлэг
толбонуудыг AR1944 гэж нэрлэж байгаа, AR гэдэг нь Active Region буюу идэвхитэй
бүс гэдгийн товчлол. Эдгээр толбонуудаас хамгийн том нь дэлхийгээс 3-4 дахин
том гээд л бод,
ѳргѳѳшѳѳ эдгээр толбонууд нь 200,000км орчим орон зайг эзлэж байгаа.
Нарны толбо гэж анх удаагаа сонсож байгаа бол миний
ѳмнѳ бичсэн нийтлэлүүдийг үзээрэй [1] [2] [3]. Товчхондоо, нарны гадрага дээрх плазма нь
гүн хэсгээс халаад дээш х
ѳвѳн гарч ирж байгаа мѳн гадрага дээр хѳрѳѳд буцаад доош живж байгаа буюу байнга буцалж буй ус шиг дээш
доош холилдсон х
ѳдѳлгѳѳнд оршиж байгаа (конвекци гэнэ). Гэвч зарим доороос гарч ирж
байгаа хэсгүүд нь хүчтэй соронзон оронтой байх ба, гадрага дээр гарч ирсэн
үедээ ойр орчимын бусад хэсгүүдийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж гадрага
дээр х
ѳрсѳн чигээрээ доошоогоо эргэж живэхгүй жаахан гацах тохиолдол
гарна. Нарны толбо гэдэг нь ерд
ѳѳсѳѳ л ийм нарны гадрага дээр түр зур
гацчихсан эргэн тойрноосоо арай жаахан “хүйтэн” (тиймээс л хар харагдаж байгаа
хэрэг) хэсэг юм.

үргэлжлэл: odonoron.wordpress.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж