Монголын жүдо бөхийн шигшээ багийн эрэгтэй тамирчид энэ сарын эхээр Германд очиж, Герман, Гүрж, Австрийн жүдочидтой хамтарсан бэлтгэл хийж буй бол эмэгтэйчүүд саяхан Японыг зорьжээ. Шигшээ багийн эмэгтэй жүдочид Японы жүдо бөхийн шигшээ багийнхан болон Токио хотын жүдогийн академи, Токиогийн их сургуулийн тамирчидтай 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийх аж. Японыг зорьсон багийн бүрэлдэхүүнд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, ОУХМ Б.Мөнхтуяа, Ц.Наранжаргал, А.Цолмон, Ц.Цэрэннадмид, Б.Мөнгөнчимэг нарын 14 тамирчин багтжээ. Тэд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Ш.Цэвэлмаа нарын удирдлага дор бэлтгэлд хамрагдах юм байна.
С.ЦЭЛМЭГ