Хуучирсан мэдээ: 2014.04.18-нд нийтлэгдсэн

ИНЕГ тэргүүлж байна

“News агентлаг”,  “Eagle News” телевиз, Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” хамтран “Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ыг дөрөвдүгээр сарын 1-30-ны хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлын талаар иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, дүгнүүлэхэд оршиж буй аян хүрээнд бид www.news.mn, www.eagle.mn, www.morningnews.mn цахим сайтаар иргэдийн саналыг нээлттэй хүлээн авч байна.

Одоогийн байдлаар шилдэг агентлаг шалгаруулах санал асуулгыг Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Цөмийн энергийн газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Худалдан авах ажиллагааны газар, Газрын тосны газар зэрэг байгууллагууд тэргүүлж байна.

Санал асуулгын талаар иргэд ч мөн өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсаар байна. Тухайлбал,

  • Ард түмэнд хамгийн ойрхон байгуулага бол НХҮГ
  • МХЕГ,ОБГ, АЕГ, Мэдээлэл технологийн үндэсний газар, ЦЕГ хамгийн хүнд ачаалалтай хүнд ойрхон байдаг шүү дээ. Муу сайн хэлүүлээд.
  • Хамгийн их хүнд сурталтай, авилгатай газрууд тэргүүлж байна. Архивын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газар, Оюуны өмчийн газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрууд хамгийн их саналыг авах ёстой байтал жинхэнэ хүнд сурталтай газрууд өндөр оноо авсан байна.
  • Санал асуулгын санаа нь зөв байна. Иргэд ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан яам, агентлагуудын ажлын талаар өөрсдийн үнэлгээгээ хүргэх хэрэгтэй. Дутагдалтай талыг нь ч хэлэх хэрэгтэй. Ямар нэгэн ажлын шаардлагаар ажил хөөцөөлдөж, энэ агентлагуудаар үйчлүүлэх шаардлага угаасаа л гардаг. Тэгэхээр аль нь ямар болохыг ард түмэн хэлээд өгөх хэрэгтэй.
  • Цаг уурын хамт олонд ажлын амжилт хүсье. Цаг агаарын мэдээг үнэн мэдээлж ААНБ, ард иргэд малчид тариаланчдад мэдээлж байдаг энэ хүндтэй алба хашдаг хүмүүст талархаж байна. хамгийн ил тод нээлттэй шударга, хүнд сурталгүй, бүтээлч, ашиг сонирхолын зөрчилгүй хамт олон бол цаг уур.
  • Саналаа үнэн зөв өгөхийг нийт ард түмнээсээ уриалж байна.
  • Олон ажилчинтай байгууллагууд юм уу, зарим агентлагууд зохион байгуулалттайгаар өөрсдөө санал өгч байх шиг санагдлаа.
  • Гол нь энэ саналын дүнг Засгийн газар болон бүх агентлагт хүргэж, өөрсдийнх нь үнэн бодит байдлыг албан ёсоор мэдэгдэх хэрэгтэй гэхчлэн бичжээ.

Та санал өгөхдөө хамгийн бүтээлч, ил тод-нээлттэй, хүнд сурталгүй, авлигагүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн таван агентлагаа сонгох боломжтой. Санал асуулга дөрөвдүгээр сарын 01-30-ны хооронд үргэлжилж, авсан саналын тоогоор шилдэг есөн агентлагийг тодруулах тул та амжиж саналаа өгөөрэй.

Саналаа ЭНД дарж өгнө үү.

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГУУД:

Архивын ерөнхий газар
Ашигт малтмалын газар
Гаалийн ерөнхий газар
Газрын тосны газар
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар
Иргэний нисэхийн ерөнхий газар
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
Мал эмнэлэг, үржлийн газар
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар
Онцгой байдлын ерөнхий газар
Оюуны өмчийн газар
Стандартчилал, хэмжил зүйн газар
Татварын ерөнхий газар
Төрийн өмчийн хороо
Улсын бүртгэлийн ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар
Хөрөнгө оруулалтын газар
Худалдан авах ажиллагааны газар
Хүүхдийн төлөө үндэсний газар
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар
Цаг уур, орчны шинжилгээний газар
Цагдаагийн ерөнхий газар
Цөмийн энергийн газар
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЛАВЛАХ УТАС: 99056420

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж