Олс таталтын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ сарын 20-нд “Аварга” биеийн тамирын сургуульд болох тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй 10 гаруй багийн тамирчид оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдаас Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багийг бүрдүүлэх ажээ. Сануулахад, олс таталтын тивийн аваргын тэмцээнд ирэх зургадугаар сарын 13-16-нд Монгол Улсад болох юм.
С.ЦЭЛМЭГ