Дон Фабио Оросын хөлбөмбөгийн багтай ажиллахаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Дон Фабио Оросын хөлбөмбөгийн багтай ажиллахаас татгалзав

Оросын хөлбөмбөгийн ерөнхий дасгалжуулагчаар Английн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, итали мэргэжилтэн Фабио Капеллог авах оролдлого бүтэлгүйтэв. The Times мэдээлж байгаагаар Итали мэргэжилтэн Оросуудын тавьсан саналыг хүлээж авсангүй. Энэ асуудлаар Оросын хөлбөмбөгийн холбооны удирдлагуудын нэг Сергей Фурсенко Капеллотой хоёр ч удаа уулзаж ярилцсан байна. Сүүлийн уулзалт өнгөрсөн бямба гаригт Челси-Манчестер сити багуудын тоглолтын үеэр болжээ. Капеллогийн талаас өгсөн мэдээгээр бол Сергей Фурсенко одоо ажиллаж байгаа Оросын хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Гус Хиддинкийн авч байгаа цалин болох 6,3 сая паунд стерлинг дээрээс нь олон улсын тэмцээнүүдэд гаргасан багийн амжилтын шагналтай тэнцэх хэмжээний мөнгийг түүнд санал болгосон байна. Энэ бол итали мэргэжилтний одоо авч байгаа цалинтай дүүцэх хэмжээний мөнгө юм. Гэхдээ орост татвар төлдөггүй тул бараг илүү гарах хэмжээний ч мөнгө байх магадлалтай. Гэвч Фабио Капелло 2012 онд Украин болон Польшид болох европын аваргын төлөөх урьчилан шатны тоглолтууд хүртэл англид үлдэх бодолтой байна. Тэр 2010 оны дэлхийн аваргад ямар ч болсон өөрийн ажлын үр дүнг харах бололтой. Английн хөлбөмбөгийн холбоо ч түүний ажилд сэтгэл хангалуун байгаа юм. Харин одоогийн оросын багийн ерөнхий дасгалжуулагч холланд мэргэжилтэн Гуус Хиддинк 8-р сараас эхлэн Туркт очиж ажиллах болсон гэдгийг урьд нь мэдээлж байсан билээ.
                                                                                                                        Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж