App-ын борлуулалт эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

App-ын борлуулалт эрс нэмэгджээ

Ухаалаг гар утас болон таблетын хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн хэрээр онлайн арр дэлгүүрүүдийн борлуулалт эрс нэмэгдэж буй талаар Forbes мэдээлжээ.

Энэхүү өсөлт нь нэн ялангуяа  Хятадын зах зээлд түлхүү ажиглагдаж байгаа аж. Тус мэдээлэлд дурьдсанаар энэ улиралд борлогдсон арр-ын хэмжээ өнгөрсөн улирлынхтай харьцуулахад 70 хувь өссөн үзүүлэлттэй байгаа аж. Ингэснээр Хятад улс арр-ын худалдан авалтаараа АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болсон байна.

Компьютерын программ хангамжийн мэргэжилтнүүд ч мөн арр-ын зах зээлд түлхүү ажиллаж, шинэ төрлийн арр зохиох нь эрс нэмэгдэж байгаа гэжээ.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж