Компьютерэн TV бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Ухаалаг гар утас, таблет, ухаалаг TV гэх мэт олон шинэ зүйлс технологийн ертөнцөд бүтээгдсэн билээ. Тэгвэл Бразилийн “Apek” компани PC-TV буюу компьютер телевиз хоёрын хослол болсон Maxpad нэртэй бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

Энэхүү шинэ TV нь Windows 8.1 үйлдлийн системтэй, 39”, 50” болон 64.5 инчийн дэлгэц бүхий сонголтуудтай, AMD A10 процессортой, Radeon HD 7660 GPU, 8GB RAM-тай, 60GB SSD болон 500GB хардтай, 5MP камертай аж.

Хэрэглэгч уг TV-г ашигласнаар кино нэвтрүүлэг зэрэг дуртай бүхий л зүйлсээ энгийн TV-гээр үзэж байгаа юм шиг үзэхийн хажуугаар screenshot хийх боломжтой гэдгээрээ давуу гэнэ.

Харин үнийн хувьд 5,400-12,000 ам.долларын үнэтэй аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж