Өмнөд Солонгосын хүчирхэг компаниудын нэг Samsung корпораци өөрийн Galaxy загварын гар утасны бүх савлагаагаа байгальд ээлтэй материалаар хийхээр болсон тухайгаа мэдээлжээ.
Ухаалаг гар утасныхаа хайрцгийг 100 хувь хаягдал цаас ашиглан хийсэн бөгөөд цаасан хайрцаг нь байгальд удаан жил хор хөнөөл учруулан байдаггүй, амархан задардаг, байгальд ээлтэй материал юм.
Мөн нэмэлт хэрэгслүүдийг нь хийх пластик уутнуудаа ч хаягдал цаас ашиглан хийсэн байна.
Т.БИЛГҮҮН