Оюутолгойн хэлэлцээ хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хэлэлцээ хэзээ дуусах вэ?

Өнгөрсөн оны намраас эхлэн Лондон-Улаанбаатарыг дамнасан Оюутолгойн хэлэлцээ үргэлжилсээр л байна. Тус хэлэлцээ  энэ оны зургадугаар сард нэг тийшээ шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа юм.  Монголын Засгийн газар болон “РиоТинто” компанийн хооронд явуулж байгаа хэлэлцээ дуусаагүй учраас Оюутолгойн далд уурхайн санхүүжилтэд шаардагдах мөнгийг олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээлэх хугацааг түр хойшлуулах хүсэлтийг холбогдох банкуудад гаргасан байна.  Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг гадны 30 гаруй банкаас авахаар ярилцаж байгаа бөгөөд зээлийн өгөх баталгаат хугацааг гуравдугаар сарын 31 хүртэл олгосон байсан юм.

Н.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж