Cпортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Cпортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын Газрын спортын арга хэмжээ зохион байгуулагдлаа

Газрын Харилцааны ажилтны өдөр жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногийн ням гарагт болдог. Энэ жил Монгол Улсад  газрын харилцааны байгууллага байгуулагдсаны 60 жилийн ой тохиож  байгаагаараа онцлог юм.

Ойн баярыг тохиолдуулан  олон төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд  байгууллагын  ажилтнууд болон мэргэжлийн  байгууллагуудын дунд спортын арга хэмжээг зохион байгууллаа. Тэмцээнийг  гар бөмбөг, сагсан бөмбөг, теннис, хийн буудлагын төрлөөр явуулсан бөгөөд  нийт  дүнгээр мэргэжлийн байгууллагуудын баг 1-р байр,  газрын харилцааны хэлтсийн баг 2-р байр эзэллээ.

Эх сурвалж: http://erdenet.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж