Хүн
өөртөө кальц дутагдаж байгааг тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ нь хумс давхарлан
ургах буюу бидний хэлдгээр салбарлах, эсвэл зөөлрөх, шүд бутарч үйрэх, ахимаг
насны хүмүүсийн яс хэврэгших, уруул аман дээр юм гарах, үс унах зэргээр илэрдэг
байна.
Кальци
дутагдсанаас бодисын солилцоо алдагдаж цус багадах, ханиад томуунд өртөмтгий
болж биеийн эсэргүүцэл сулардаг аж. Мөн кальци дутагдах нь нярайлах
эмэгтэйчүүдэд төрөх үеийн базлалтын хүч буурах, умайн булчингийн агшилт сулрах
зэргээр нөлөөлдөг байна.
Гэхдээ
энэ бүхнээс сэргийлэх хамгийн сайн арга нь өндөгний хальсыг хэрэглэж хэвших
явдал юм.
Тахианы
өндөгний хальсны 94 хувьд нь карбонат кальци агуулагддаг байна. Энэ нь бие
махбодод шаардлагатай бүх микро элементийг агуулдаг. Үүнд зэс, фтор, төмөр,
марганец, молибден, фосфор, хүхэр, цайр, кремин зэрэг 27 элемент багтдаг
аж.
Эдгээрээс
кремин ба молибден нь хүний биед маш чухал ач холбогдолтой ч харамсалтай нь
бидний өдөр тутмын хүнсэнд энэ хоёр бодис ховор, бараг байдаггүйтэй адил. Иймд
өндөгний хальсыг жижиглэж нунтаглаад хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэгэн сөрөг
нөлөөгүй бөгөөд өдөрт цайны халбагаар хоёр удаа идэж байвал танд ашигтай. Мөн бага
насны хүүхдэд нэг ойтойгоос нь эхэлж тахианы өндөгний хальсыг өгвөл яс бүрэлдэх
процесс нь илүү эрчимтэй явагддаг байна.
Мөн
өндөгний хальсны бүтэц нь хүний шүдний бүтэцтэй төстэй бөгөөд хүний чөмөг
төлжихөд ч чухал үүрэг гүйцэтгэдэг.
Иймд
өндөгний хальсыг хамгийн сайн тэжээл, эм гэж нэрлэх болсон байна.
Ж.
Марал
Эх сурвалж: www.emegteichuud.mn