Хэн хэн “Давхар дээл”-ийг тайлахыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

Хэн хэн “Давхар дээл”-ийг тайлахыг хүсэв

Хэн хэн “Давхар дээл”-ийг тайлахыг хүсэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч энэ асуудлаар Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага аваад байсан юм. Өнөөдөр завсарлагын тов дуусгавар болсноор хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ийн “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг асуудлаар дахин гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч Улсын Их Хурлын дарга З.Энхболд дахин завсарлага өгөх боломжгүй гэж үзсэнээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүний дараа “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжүүлэн хэлэлцэж, хуулийн төслийг гишүүдийн 60,9 хувийн саналаар баталсан бөгөөд "Давхар дээл" тайлах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн санал хураалтад 69 гишүүн оролцсоны 35 /50.7/ нь саналыг дэмжиж, 34 буюу 49.3 хувь нь байнгын хорооны саналыг дэмжээгүй юм.

Энэхүү санал хураалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, А.Бакей, Д.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга, Д.Тэрбишдагва нар оролцоогүй байна.

Гишүүдийн хэн нь “давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх ёстой гэсэн саналыг дэмжиж, хэн нь дэмжээгүйг сонирхуулъя.

Дэмжээгүй

Дэмжсэн

 

Н.Алтанхуяг  

 

О.Баасанхүү

 

Д.Арвин

 

Сү.Батболд

 

Г.Батхүү

 

Су.Батболд

 

М.Батчимэг

 

Ж.Батзандан

 

Г.Баярсайхан

 

Ж.Батсуурь

 

С.Баярцогт

 

Х.Баттулга

 

Н.Батбаяр

 

Д.Батцогт

 

Н.Батцэрэг

 

Б.Бат-Эрдэнэ

 

З.Баянсэлэнгэ

 

Р.Бурмаа

 

Ц.Баярсайхан

 

С.Бямбацогт

 

Л.Болд

 

С.Ганбаатар

 

Б.Болор

 

Ц.Дашдорж

 

Д.Ганбат

 

Д.Дэмбэрэл

 

Л.Гантөмөр

 

М.Зоригт

 

Д.Ганхуяг

 

Д.Лүндээжанцан

 

Б.Гарамгайбаатар

 

Н.Номтойбаяр

 

С.Дэмбэрэл

 

Ц.Нямдорж

 

Р.Гончигдорж

 

Ё.Отгонбаяр

 

Д.Зоригт

 

Ц.Оюунбаатар

 

Б.Наранхүү

 

Д.Оюунхорол

 

С.Одонтуяа

 

Д.Сарангэрэл

 

С.Оюун

 

Я.Содбаатар

 

Ц.Оюунгэрэл

 

О.Содбилэг

 

Ч.Сайханбилэг

 

Д.Сумъяабазар

 

Я.Санжмятав

 

А.Тлейхан

 

М.Сономпил

 

Д.Хаянхярваа

 

Ш.Түвдэндорж

 

Ч.Хүрэлбаатар

 

Х.Тэмүүжин

 

Л.Цог

 

Ч.Улаан

 

Б.Чойжилсүрэн

 

Ц.Цолмон

 

Л.Энх-Амгалан

 

З.Энхболд

 

Ж.Энхбаяр

 

С.Эрдэнэ

 

 

М.Энхболд

 

Д.Эрдэнэбат

 

Н.Энхболд

 

Л.Эрдэнэчимэг

 

Ө.Энхтүвшин

 

 

Ж.Эрдэнэбат

Ш.ОЧ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж