
Өнгөрөгч баасан гаригт Канадын Кебек мужийн нэгэн зочид буудлын үүдэнд байсан бенгалийн бар, ганц бөхт хоёр тэмээг хулгайд алдсан хэрэг гарчээ. Харин даваа гаригт тэдгээр амьтдыг олсон тухай цагдаагийн газар мэдээлжээ.
Кебекийн аюулгүй байдлын хэвлэлийн төлөөлөгч AFP агентлагийн сурвалжлагчид “Хулгайч нар амьтдыг сайн арчилж байсан байна” гэж мэдээлсэн байна.
Мужийн зоопаркийн дарга “Тэмээнүүд ч яахав халуунд тэвчээртэй амьтад, харин бенгалийн бар халуунд тэвчээр муутай амьтан, амархан шингэнээ алддаг тул санаа зож байсан юм” гэж ярьжээ.
Хулгайд алдсан амьтдыг олохоор хэдэн зуун цагдаагийн ажилтан оролцсон байна. Тэд удалгүй амьтдыг эсэн мэнд олсон аж. Хулгайч нар чиргүүлтэй машин хулгайлан авахдаа битүү чиргүүлэн дотор хоёр тэмээ, бар байсныг мэдээгүй бололтой.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг