Хөлбөмбөгчин талбай дээр үхлийн шарх авчээ

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгчин талбай дээр үхлийн шарх авчээ

Бразилийн залны хөлбөмбөгийн тамирчин тоглолтын үед шархдаж, гэмтэл авсны улмаас нас баржээ. Энэ тухай Associated Press мэдээлж байна. 23 настай хөлбөмбөгчнийг нөхөрсөг тоглолтод оролцож байх үедээ шалны модонд тээглэж, гэдсэн тус газраа бэртээжээ. Тамирчныг яаралтай эмнэлэгт хүргэн хагалгаа хийсэн боловч их хэмжээний цус алдсаны улмаас шоконд орж, түүнээсээ гаралгүй байсаар нас барсан байна. Энэ болсон явдлыг дахин тодруулна гэж орон нутгийн эрх баригчид амлаж байна.
Л.Золбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж