“Эх орныхоо усны ирээдүйн төлөө”

Хуучирсан мэдээ: 2014.04.17-нд нийтлэгдсэн

“Эх орныхоо усны ирээдүйн төлөө”

“Дэлхийн усны өдөр” болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27-р чуулганаас зарласан “Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” хөтөлбөрийг тохиолдуулан БОНХЯ-аас  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийг сорих, усыг хайрлах, гамнах сэтгэлгээг төлөвшүүлж, усыг дээдлэх, эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор 2014 оны 3-р сарын 5-аас 4-р сарын 5-ыг дуустал нэг сарын аяныг зарласан.

Уг аяны хүрээнд Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн 9-12-р ангийн сурагчдын дунд “УСНЫ ҮНЭ ЦЭНЭ, ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ, ТҮҮНИЙГ ХАМГААЛАХ НЬ” сэдэвт эссе, нийтлэлийн уралдаан, 1-3-р ангийн  сурагчдын дунд “УС-МИНИЙ ЗҮҮДЭНД”,  4-8-р ангийн сурагчдын дунд “УС БА БИ” сэдэвт гар зургийн уралдааныг зарлан амжилттай болж өнгөрлөө.

Уралдаан 9 дэх жилдээ болж байгаа бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын төдийгүй Олон Улсын хэмжээнд 11200 гаруй сурагчид оролцжээ.

Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудад усыг хайрлан хамгаалах сэтгэлгээ төлөвшүүлж, байгаль орчны боловсрол мэдлэгийг олгох дээрх уралдаануудыг BONAQUA брэнд дэмжин хамтран ажиллалаа.













“Ус миний зүүдэнд”, “Ус ба би”
сэдэвт  гар зургийн уралдаанд нийт 509 бүтээл ирснээс:

“УС-МИНИЙ ЗҮҮДЭНД” сэдэвт 1-3-р ангиудын ангилалд:

1-р байр:
БГД-ийн  20-р сургууль, Н. Санжинханд   2Б анги
2-р байр:  ХУД-ийн 18-р сургууль, Д. Яруу- Алдар    1а анги
3-р байр:  БЗД-ийн 33-р сургууль, М. Мөнх- Оргил   2д анги

“УС БА БИ”  сэдэвт 4-8-р ангиудын ангилалд:

1-р байр:  БГД-ийн 38-р сургууль, М.Номуунаа 5В анги
2-р байр: Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургууль,  Э. Алтанбаатар 4А анги  
3-р байр: СБД-ийн 29-р сургууль, Э. Ундрал  5а анги

6-8-р ангиудын  ангилалд:

1-р байр: СХД-ийн  76-р сургууль, Э. Бадамсамбуу 7в анги
2-р байр: СБД-ийн Үй- Цайсургууль, А. Удвал 6б анги     
3-р байр:  ХУД-ийн  18-р сургууль,  Д. Гэрэлсүрэн 8в анги






‘’Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь’’
сэдэвт  Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн  9-12-р ангийн сурагчдын дунд зохион явуулсан уралдаанд нийт 350 эссэ, нийтлэл ирсэн.

1-р байр –Алтан медаль:

ХУД-ийн 18-р сургууль,  Б.Энхжин 9в  анги  
БЗД-ийн  97-р сургууль, Б.Халиунаа 11в анги
СХД-ийн Ирээдүйцогцолбор  81-р сургууль,  А.Мандалбаяр 10а анги

2-р байр- Мөнгөн медаль:

БЗД-ийн 33-р сургууль,  Ц.Мөнхтэмүүлэн  10Б  анги
ЧД-ийн  37-р сургууль, Б.Анударь 11д  анги
СБД-ийн  31-р сургууль,  О.Хишиг-Ундрал 9в анги

3-р байр- Хүрэл медаль:

ХУД-ийн 18-р сургууль,  Г. Ану 9в анги
Дорнод  аймаг, Халх гол сумын А.Оюунбаяр 10а анги  
Дундговь аймгийн  Эрдэнэдалай цогцолбор сургууль,  М.Ихэртөр 10г  анги

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж