Улстөрийн амьдрал шуугиантай байгааг хэлэх үү, давхар дээл, сайд нарын асуудал гээд жиргээний ертөнц тэр чигээрээ улстөржөөд байгаа гэхэд буруудах зүйлгүй. Өчигдөр ч мөн жиргээчид улстөржилт ихтэй байлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн
Д.Сугарыг “сугалах”-ыг УИХ-ын гишүүд төдийгүй жиргээчид ч гэсэн хүсч буй
бололтой. Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт хариуцлага тооцох
асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн ч МАН-ын гишүүдийн зүгээс энэ асуудлыг түр
хойшлуулсан. Энэ талаар жиргээчид,
–Нямка @NoxBrand.
Сугар гэдэг чинь угаасаа хэргээс сугарч
vлдэхийг бэлгэдэж егсен нэр
–Zandaakhuu
Enkhbold @enkhboldz.
Ч.Хоролсүрэнгийн хамаатан
О.Тамирын хувийн данс руу Д.Сугар 3.654.067 ам.доллар шилжүүлжээ
–Аанхаа @Aanxaa Тэмүүжиний
дээлийг тайлахаас өмнө Сугарын дээлийг нөмрүүлэе. Дэмжиж байвал
D.Gangabaatar @Gangabaatar Гадаадад бол хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бэлгэнд вино авсан тухайгаа
тусгаагүй тул өөрөө огцрох шийдвэр гаргажээ гэхчлэн жиргээчид өчигдөр өнөө л Сугарыг ярьж өнжлөө.
Жиргээчдийн онцолсон өөр нэг сэдэв нь Ерөнхийлөгчийн талаарх шинэ мэдээлэл байлаа. Эрүүл мэндийн шалтгаанаар Япон улсын
зорьсон Ерөнхийлөгч өчигдөр
өөрөө твиттерт жиргэсэн нь олны анхаарлыг татав. Тэрээр, Цахиагийн
ЭЛБЭГДОРЖ Verified account@elbegdorj.
Сайн уу, Жиргээчид ээ. Та
бүхний ерөөлөөр бие сайн болж байна. Сая Ерөнхий сайд Абэтэй үдийн зоог
барилаа. Удахгүй очно оо” хэмээн жиргэсэн бол жиргээчид түүнд хандан,
–Д.ГАНБАТ @GANBATU Ирж Д.Сугарын авлигын
хэргийн талаар арга хэмжээ аваач. @Temuujin_Kh та хоёрыг авлигын эсрэг тэмцэхийг Монголчууд
хүлээж бна.
–И.Цэрэнхүү @IshtsedenT Ар хударгаар Давхар
дээлийг цоорхой дээл болгох aktion явагдаж бна, Жиргээчдийн санааг цуглуулж бна
100 болуут мэдээлэх болноо
–Оюун
сайд огцор @namdash Ирээд модны хулгайн эсрэг чанга дуугарч өгөхгүй бол ЗГ, Оюун
саaд хөдлөхгүй бн Өдөрт 3000 шо метр мод хулгайд алдаж бн… гэхчлэн хариу жиргэжээ.
Жиргээчдийн анхаарал хандуулсан өөр нэг сэдэв нь гишүүн асан Жекей Монгол Улсын харьяатаас татгалзаж,
Казахстаны иргэн болсон, бүр тус улсын Тагнуулын дарга болсон гэх мэдээлэл байв. УИХ-ын гишүүн байсан хүн өөр улсын тагнуулын дарга
болно гэдэг нь улсын нууц, аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал болох талаар
жиргээчид шүүмжилж байлаа. Ер нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд,
УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг бүрэн
эрхийн хугацаа нь дууссан тохиолдолд тодорхой шаардлага тавих ёстой гэдгийг
жиргээчид сануулж байв.
–Тэгшжаргал.
Б @toimch Гишүүн асан Жекей Монгол Улсын
харьяатаас гарч, Казахстаны иргэн болсон төдийгүй тус улсын тагнуулын албанд
дээгүүр алба хашиж буй гэнэ
–Чансаа @AmartuvshinD ХХЕГ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн
байсан /2 удаа/ Жекей Казакстаны Хилийн тагнуулын дарга болсон нь манай ҮАБ-д
нөлөөлөхгүй юу?
–К.Айдос @aydosk @elbegdorj Та Монгол улсын генерал, УИХ-ын гишүүн асан
Х.Жекейг иргэнээс гаргах зарлигт гарын үсэг зураагүй биз дээ?
ЦАХИМ БОЛЖМОР