
“UBS” телевизийн байранд өчигдөр 18.30 цагийн орчимд гарсан галын шалтгаан цахилгааны гэмтэлтэй холбоотой талаар тус телевизийн Уран бүтээл эрхэлсэн дэд захирал Ж.Баяр хэллээ. “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” наадмын гала тоглолтын талаар өнөөдөр зохион байгуулагчид нь мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр галын нөхцөл, шалтгааны талаар асуусан сэтгүүлчдийн асуултад тэрбээр “Одоогоор галын шалтгаан тодорхойгүй ч урьдчилсан байдлаар цахилгааны гэмтлээс үүдэлтэй” гэх тайлбар өгсөн юм. Галын хохирлын талаар Ж.Баяр “Мэдээж хохирол учирсан. Гэхдээ одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна. Бидэнд харамсалтай байна” гэлээ.
Э.ТЭКҮ