
Тус наадамд өнгөрсөн жилүүдийн шилдэг оролцогчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхойгүй ч ямартай ч оролцогчид их бага хэмжээгээр оролцох гэнэ. Энэ талаар “Universe Best Songs” нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Гантулга “Оролцогчид оролцох эсэх нь өөрсдийнх нь сонголт. Ямартай ч бид бүртгэлээ явуулаад эхэлчихсэн. Манай өнгөрсөн жилийн шилдэг уран бүтээлчид маань одоогийн байдлаар гадаадад суралцаж байгаа. Ирж амжихгүй тохиолдол гарахыг үгүйсгэхгүй” гэх тайлбар өглөө.
Шилдгийн шилдгийг шалгаруулах тэмцээн нь гурван шаттайгаар зохиогдох бөгөөд эхний шатны шалгаруулалт уламжлалт ёсоороо гадаад дууг дуулах, хоёрдугаар шатанд бүх оролцогчид эх хэлээрээ буюу өөрсдийн орны хэлээрээ дуулах бол гуравдугаар шатанд уран бүтээлчид өөр хоорондоо өрсөлдөн дуэт дуулах ажээ. Уг шалгаруулалтын нэвтрүүлэг нь тавдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүр үзэгчдийн хүртээл болох нь ээ.