Үйлчилгээний ажилтнууд эрэлттэй байна

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний ажилтнууд эрэлттэй байна

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармаг маргааш “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн үзэсгэлэнгийн танхим /хуучнаар Улаанбаатар банкны байр/-д нээлтээ хийнэ.  Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хөдөлмөрийн газар болон Багш, судлаачдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буй уг хөдөлмөрийн яармагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 орчим аж ахуйн нэгж байгууллага оролцож, ажлын байраа нээлттэй зарлах гэнэ. Урьд өмнөх жилүүдийн хөдөлмөрийн яармагийн үеэр жуулчдад үйлчлэх хөтөч орчуулагчдаас гадна үйлчилгээний ажилтнууд ихээхэн эрэлттэй байжээ. Жуулчдад үйлчлэх жолооч, тогооч зэрэг нарийн мэргэжлийн ажилчид дутмаг байдгийн дээр ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг, ажилч хичээнгүй хүмүүс ихээхэн үгүйлэгддэгийг аялал жуулчлалын компанийнхан хэлдэг байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж