
Мерло дүүрэгт болсон энэхүү хөл бөмбөг сонирхогчдын цуглаанд ерөнхийлөгч өөрийн санаачлагаар гэнэт оролцож, үг хэлэхдээ “Одоо удахгүй хөл бөмбөгийн тэмцээний тоглолтыг телевизээр дамжуулах гэж байна. Тэмцээн үзэхээр энд үлдэх юм бол би толгойгоо таслуулах байх шүү” гэж хошигносон байна.
Аргентин даяар хүмүүс хөл бөмбөгийн тэмцээнд хөлөө алдаж, бар, ресторан, боломжтой газар болгонд цуглаж, тэмцээний явцыг хорхойсон үзэж, ажил таслах нь хэвийн үзэгдэл болоод байгаа ажээ. Аргентин-Грекийн багийн тоглолт ид ажлын цагийн үеэр болсон юм.
Цагаан, тэнгэрийн цэнхэр өнгө бүхий малгай, цамц өмссөн хэдэн мянган аргентинчууд Буэнос Айрес хотын том том цэнгэлдэх хүрээлэнгүүдэд хуран цуглаж, тэнд байрлуулсан асар том хэмжээтэй дэлгэцүүдээр тэмцээний тоглолтуудыг үзэж байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг