
Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 12.8 хувь, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний болон тэтгэмжийн даатгалын сангийн орлого 21-25 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зарлагын хувьд, жилийн өмнөхөөс нэмэгдэхэд ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.6 хувиар буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн зарлага 18.3 тэрбум төгрөг буюу 8.5 хувь, эрүүл мэндийн даатгалынх 12.1 тэрбум төгрөг буюу 43.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Б.МИШЭЭЛ