
Дуучин Майли Сайрус эмнэлэгт хэвтэж, өчигдөр орой /IV.15/ Канзас хотод хийхээр товлосон тоглолтоо цуцалжээ. Тэрээр эмнэлэгт хоёр хонох болсноо “Твиттер” цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Дэггүй бүсгүй Майли Сайрус антибиотикийн хөнгөн харшлын улмаас эмнэлэгт хэвтсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ ямар антибиотикоос харшилсан нь тодорхойгүй байгаа юм. Харин Майлийн гэр бүлийнхний мэдээлснээр тэрээр сүүлийн хэд хоногт ханиаднаас болж, бие нь таагүй байсан гэнэ.
Б.АНХТУЯА