
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Өмнөх байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс гаргасан саналын дагуу гадаад харилцааны салбарын бодлогын барим бичгийн хэрэгжилт, гадаад бодлогын асуудлаар шийдвэр гаргах механизмыг боловсонгуй болгох, хариуцлагажуулах байдалд дүгнэлт хийж, санал дүгнэлтээ байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг ажлын хэсэг боловсруулжээ. Тогтоолын төсөл болон ажлын хэсгийн удирдамжийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүн М.Батчимэг "Энэ асуудлыг хаалттай хэлэлцэх" горимын санал гаргасны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай горимд шилжлээ.
Ш.ОЧ