– Жил бүрийн 5-р сарын 12 нд Сувилагч нарын баяр тохиодог. Монгол улс энэ өдрийг 1997 оноос хой тэмдэглэж байна. Сувилагч нарын баярын өдрийг угтаж АНЭ-ийн сувилагч нар тасаг тасгаараа өөрсдийн үйл ажиллагааг сурталчилсан Сувилагч нэг өдөр арга хэмжээг зохион байгууллаа.
– Өнөөдөр замын цагдаагийн тасгаас Баруун-Урт сумын сургууль цэцэрлэгийн эрхлэгч нартай зөвлөгөөн хийлээ. Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн сургууль цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь оршиж байгаа.
– Мөнххаан сумын иргэн М.Цог гэр бүлийн хамтаар тахиа, галуу, цацагт хяруул зэрэг шувуудын аж ахуй эрхэлж өрхийн амжиргаагаа дэмждэг байна. Шувууны аж ахуйгаас гадна хийж болох юу л байна бүгдийг иргэн М.Цог хийж бүтээж явна.