Эрүүл мэндийн сайд тогтоолын төсөл өргөн барив

Хуучирсан мэдээ: 2014.04.16-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд тогтоолын төсөл өргөн барив

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.16/ Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын тухай тогтоолын төсөл өргөн барилаа.

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын салшгүй хэсэг бөгөөд эрх зүйн үндэс нь Эмийн талаарх олон улсын гэрээ конвенци, Монгол улсын холбогдох хууль, эрх зүйн бусад актаас бүрдэнэ. Энэхүү бодлого нь хэрэглэгчийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангахад төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох үндсэн баримт бичиг болох ба 2014-2018 онд хэрэгжих юм байна.

Хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах бодлогын зорилго юм хэмээн төсөл санаачлагч үзлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж