
Монголын рок, попын урлагт өөрсдийн байр сууриа хэдийнэ эзэлсэн олон мянган фентэй “Хурд” хамтлаг 15 нас хүрч байна. Тэд 15 жилийн ойн баяраараа фенүүдээ баярлуулахаар орон нутгаас тоглолтын гараагаа “Талархалын коцерт”-оо эхлүүллээ. Баярын хүрээнд баруун аймгуудад соёлыг түгээн энэ сарын 20-нд Өвөрхангай аймгаас эхэлсэн “Талархлын концерт”-оо 22-нд Баянхонгор аймагт тоглосон. Өнөөдөр тэд Говь-Алтай аймгийн төв талбайд толох гэж байна. “Хурд” хамтлаг 15 жилийн ойн “Талархлын концерт”-ынхоо хаалтын тоглолтыг Улаанбаатарт наадмаар тоглохоор төлөвлөж байсан ч Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссын хөтөлбөрт багтаагүй учраас хойшлуулан наймдугаар сарын эхээр Сүхбаатарын талбайг доргионо гэв.
Г.Даша