
Энэхүү уралдаант шалгаруулалт нь гадаадын их, дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцуулах эрхээр шагнах бөгөөд төгсөх ангийн сурагчид оролцох эрхтэй юм байна. Эрхэм гишүүний зүгээс аль болох олон хүүхдийг хамруулахыг зорьж байгаа ч гадаадын их, дээд сургуулийн зүгээс элсэгчдэд тавьж буй ерөнхий шаардлагыг хангасан, англи хэлний зохих мэдлэгтэй, онц, сайн дүнтэй суралцдаг хүүхдүүд элсэн суралцах боломжтой юм байна.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин