
Монголын эмэгтэй гандболын баг тамирчид өчигдөр /IV.15/ болсон тэмцээний нээлтийн тоглолтод Вьетнамд 33:15 тооны харьцаатай хожигдсон. Харин өнөөдрийн өрсөлдөгч Тайванийн баг тэмцээний эхний өдөр БНАСАУ-ыг 28:21-ийн харьцаатай хожсон юм.
Эрэгтэй гандболчдын хувьд тэмцээний анхны тоглолтоо хийх гэж байна. Өрсөлдөгч Хонгконгийн тамирчид өчигдөр Тайваний багтай тоглож, 23:22-ын харьцаатай хожсон юм.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, Тайвань, Вьетнам, Макао, Хойд Солонгос болон Хонгконгийн баг тамирчид өрсөлдөж байна. Тэмцээн дөрөвдүгээр сарын 19-нд өндөрлөнө.
Б.БИЛЭГ