
Дөрөвдүгээр сарын 20-нд болсон “Transocean Deepwater Horizon” цамхгийн дэлбэрэлтийн улмаас тэнд ажиллаж байсан 11 хүн амиа алдсан бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн том газрын тосны бохирдол үүссэн гэж байгаль хамгаалагчид болон албаны хүмүүс үзэж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор тус бүсэд газрын тосны өрөмдлөг хийхийг Обамагийн Засгийн газар хориглоод байгаа бөгөөд үүнээс болж газрын тосны компаниудын 33 өрөмдлөгийн цамхгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.
Газрын тосны өрөмдлөгийг хориглох шийд гаргасныг газрын тосны салбарынхан эсэргүүцэж байгаа бөгөөд Люизиана мужид байрладаг “Hornbeck Offshore Services” компани хоригийн талаар шүүхэд гомдол мэдүүлээд байгаа. Үүнийг нь даган өөр бусад олон компаниуд мөн шүүхэд гомдол гаргаад байна. Энэ сарын эхээр Олон улсын эрчим хүчний агентлаг энэ гамшигт явдлаас болж газрын тосны үнэ өсч болзошгүй бөгөөд далайн орчинд өрөмдлөг хийхийг сайтар зохицуулах хэрэгтэй гэж анхааруулж байсан юм.
Т.Бадрах