Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Буриад-Монголын үндэстний хөдөлгөөн, тулгамдсан асуудлууд

Буриадын үндэсний хөдөлгөөний нэрт
зүтгэлтэн, Буриад Монголын Ардын
Намыг үүсгэн байгуулагчдын нэг В.А.Хамутаев “Буриадын үндэсний хөдөлгөөн
Оросын нийгэм-улс төрийн хөгжилд (1980-аад оноос 2000-аад он)” сэдвээр
түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Сэдэвт
ажилд, Буриадын үндэсний хөдөлгөөний түүхэн замнал, тулгамдсан
асуудлуудыг олон талаас нь тусган харуулжээ.

Оросын импэрийн үед хар
зуут, национал-шовинизм, антисэмитизм, ксэнофоби
зэрэг сөрөг үзэгдлүүд газар авч, цөөнх ард түмнүүдийн нөхцөл байдлыг
нэн хүндрүүлсэн нь, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хаа сайгүй өрнөхөд
хүргэсэн. Большевикууд үндэсний хүчин зүйлийг мэдэрч, Оросын цөөнх ард
түмнүүдийн эрх чөлөөний асуудлыг: бүрэн тусгаар тогтносон улс, холбооны
улс, автономит улс, муж, үндэсний тойрог, дүүрэг, зөвлөл, суурин зэрэг
янз бүрийн хэлбэрээр шийдвэрлэж байв. Жижиг юм уу, сарнингуй ард
түмнүүдэд зориулж 250 үндэсний дүүрэг, 5300 үндэсний зөвлөл байгуулсан
аж (1932 оны байдлаар).

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж