"Ариун цус-алтан амь"
уралдаанд II байр эзэлсэн бүтээл
Хайрцаг шоколад барьсан эмч нарыг
даган манай сургуулийнхан
хошуурна.
-“Юу болж байгаа юм бэ?
-Цусаа өгсөн хүнд шоколад өгөх гэнэ” гэсэн
яриа чих дэлсэв. Би ч шоколадны
төлөө цусаа өгөхөд бэлэн байв. Тэр үед би их сургуулийн нэгдүгээр
курсийн
оюутан байсан юм. Шоколадны сургаар бүтэн зургаан цаг юу ч идээгүй
ходоод минь
хоосон байгаагаа сануулан хонхолзож билээ. Тэгээд найз охиныхоо хамтаар
дугаарлан зогсч байгаад цусаа өглөө. Эмч надаас жин болон өглөө өөх
тостой хоол
хүнс, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг асууж, үзлэгт
оруулсны эцэст цусаа өгөхийг зөвшөөрсөн юм. Тэр үед яах гэж цус авч
байгаа,
миний цусыг юунд хэрэглэхийг ч асуугаагүй юм даг. Ямар ч байсан чихэртэй
байхуу
цай уугаад амттай шоколадаа цүнхэлснээ л санаж байна. Гэтэл шоколадны
үнэтэй
250 грамм цус минь үхэл амьдралын зааг дээр ирсэн бяцхан охины аминд
орсныг
дараа нь мэдээд өөрөөрөө бахархах бас цус ямар ид шидтэй болохыг мэдэж
билээ.
Тэр бяцхан охин машинд дайруулаад их хэмжээний цус алдан эмнэлэгт
ухаангүй
хэвтэж байсан гэдэг. Миний амтархан идсэн тэр шоколаданд бяцхан охины
бүлээн
нулимс шингэсэн ч байж мэдэх юм. Цусаа өгөх нь хүний алтан амийг аварч
буй маш
гайхамшигтай гавъяа гэдгийг мэдэхгүй шоколад идэж л байвал гэсэн гэнэн
бодолтой
байснаа санахаар одоо өөрөөсөө ичдэг юм. Гэхдээ би донор хүн. Шоколадны
үнэтэй
цус маань намайг донор болгосон.