Нийслэлээр овоглосон "UBS"
телевизийн байранд гал гарч буй талаар бид мэдээлсэн билээ. Галд өртсөн студи нь "Universe Best Songs" нэвтрүүлэг болон бусад нэвтрүүлэг, мэдээ
мэдээллийг бэлтгэдэг студи юм байна. Газар дээр нь ажиллаж буй манай сурвалжлагч Д.Жаргалсүрэнгийн
мэдээлснээр галыг бүрэн унтрааж дууссан гэнэ. Харин одоо нийслэлийн Онцгой
байдлын алба хаагчид тус телевизийн ажилтнуудыг бүртгэж байна. Нийслэлийн
Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Дуудлага өгснөөс хойш 10 минутын
дараа гал унтраах ангийнхан ирсэн. Тун удахгүй эхний байдлаар галын шалтгааны
талаар урьдчилан мэдээлнэ” гэж мэдэгдсэн талаар Д.Жаргалсүрэн мэдээллээ.
Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.