&#34UBS&#34 телевизийн студи шатжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

&#34UBS&#34 телевизийн студи шатжээ

Нийслэлээр овоглосон "UBS" телевизийн гол студид гал гарч, шатаж байна. "Одоогоор нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийн таван машин галыг унтраахаар ажиллаж байна. Энэхүү студи нь тус  телевизийн гол уран бүтээлээ явуулдаг студи байсан бөгөөд хэдэн саяар үнэлэгдэх мэргэжлийн тоног төхөөрөмжүүд байсан гэнэ. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Энэхүү гал ойролцоогоор 40 минутын өмнөөс эхлэн ассан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Хэдийгээр гал унтраах ангийнхан бүхий л бололцоогоо ашиглаж байгаа ч одоогоор бүрэн унтраагаагүй байна" гэж манай сурвалжлагч Д.Жаргалсүрэн газар дээрээс нь мэдээллээ.  
 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж