Б.Төмөрхуяг, Г.Баттамир өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Б.Төмөрхуяг, Г.Баттамир өрсөлдөгчөө яллаа

Зурагт: манай тамирчин Б.Төмөрхуяг, Өмнөд Африкийн Эдвин Тшабалала

Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй сонирхогчийн боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Бат-Очирын Төмөрхуяг, 52 кг-ын жинд Ганболдын Баттамир нар өрсөлдөгчөө яллаа. 2014 оны залуучуудын ДАШТ дөрөвдүгээр сарын 14-нд буюу өчигдөр нээлтээ хийсэн юм. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй гурван жинд арван тамирчин өрсөлдөх юм. Тэмцээнийг монголын баг тун давгүй эхлүүлж хоёр тамирчин өрсөлдөгчөө яллаа.

Эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд өрсөлдөж буй  Б.Төмөрхуяг эхний тоглолтдоо Өмнөд Африкийн боксчин Эдвин Тшабалалатай хийж, гурван үед илүүрхэн яллаа.

Харин 52 кг-ын жинд Г.Баттамир БНСУ-ын Хан Ёнхунтай тоглож, мөн л 3:0-ийн харьцаатай ялсан байна. Манай тамирчдын амжилтыг олон улсын боксын холбооны aiba.org  сайтад “Тоглолтын эхний өдөр: Төгс Монголчууд” гэж онцлон бичлээ. Учир нь Б.Төмөрхуяг, Г.Баттамир нар өрсөлдөгчдөө ямар ч боломж олголгүй илүүрхэн хожсон юм.

ДАШТ-д өрсөлдөж буй Монголын багийн бүрэлдэхүүн:

  • Төмөрхуяг /49 кг/
  • Баттамир /52 кг/
  • Цэндбаатар /56 кг/
  • Төрмандах /60 кг/
  • Далай /64 кг/
  • Нямдорж /69 кг/
  • Цэнгүүн /75 кг/
  • Нандинсувд /эм 51 кг/
  • Үүрийнтуяа /эм 60 кг/
  • Эрдэнэтуяа /эм 75 кг/

Албаны хүмүүс:

  • П.Сэрдамба /Гавьяат тамирчин, холбооны ЕНБД/
  • Д.Дарь.Сүхбаатар /МБХ-ны Дэд ерөнхийлөгч /Багийн ахлагч/
  • Н.Мөнхсайхан /Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч/
  • Л.Энхбаатар /Дасгалжуулагч/
  • Г.Ганхуяг /Дасгалжуулагч/

Сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ дөрөвдүгээр сарын 24-нд өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж