Гандболын олон улсын тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.15-нд нийтлэгдсэн

Гандболын олон улсын тэмцээн эхэллээ

Гандболын олон улсын тэмцээн өнөөдөр 12:00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийлээ. Тэмцээний нээлтийн ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 

Тэмцээнд Монгол, Тайвань, Вьетнам, Макао, Хойд Солонгос Хонгконг улсын баг тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр дөрвөн тоглолт болно. Тэмцээнийг нээж Монголын гандболын эмэгтэй баг тамирчид Вьетнамчуудтай өрсөлдөж, 33:15-ын харьцаатай хожигдлоо.

Тэмцээн өнөөдөр 16:00-17:00 цагийн хооронд Тайвань болон Хойд Солонгосын эмэгтэй тамирчдын өрсөлдөөнөөр үргэлжилнэ. Мөн өнөөдөр Вьетнам – Макао, Тайвань- Хонгконгтийн эрэгтэй багуудын тоглолт болох хуваарьтай. Энэ удаагийн гандболын олон улсын тэмцээн таван өдөр үргэлжилж, дөрөвдүгээр сарын 19-нд өндөрлөнө. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж